СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Дэрэн” клубын U11 баг Коронавирусийн голомт Ухань хотод тэмцээнд оролцоод иржээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

БНХАУ-н Ухань хотод зохиогдсон хүүхдийн тэмцээнд “Дэрэн” клубын U11 баг оролцоод уржигдар эх нутагтаа ирсэн байна. Дэлхий нийтэд аюулын харанга дэлдээд байгаа корона вирус, Ухань хотоос бүгд дөлж байхад чухам яагаад “Дэрэн” клубын удирдлагууд хүүхдүүдийг авч яван тэмцээнд оролцсон нь учир битүүлэг байна.

Тэд энэ сарын 23-нд эх орондоо ирсэн бөгөөд тэд Коронавирусээр халдварласан эсэх, ЭМЯ болон холбогдох газрууд ямар арга хэмжээ авсан талаар тодруулахад Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч “БНХАУ болон Ухань хотоос ирж байгаа бүх хүнийг шинжилгээнд хамруулж байгаа. Энэ хүүхдүүдийн талаар мэдээлэл бидэнд ирээгүй” гэсэн бол ХӨСҮТ-ийн шуурхай удирдлагын 8008 6829 дугаарын утсаар лавлахад “Бидэнд ямар нэгэн мэдээлэл ирээгүй байна” гэлээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.