Ядуу буурай орны иргэд илүү боломжийн цалин, амьдрах нөхцөл хайж өндөр хөгжилтэй, чинээлэг улс орнуудыг зорих нь элбэг. Хамгийн ойрын жишээ бол монголчууд бид юм.
Их Британийн HSBC банк гадаадад ажиллаж амьдардаг иргэдийн дунд хийсэн 2018 оны судалгаагаа танилцуулжээ. Гадны хөгжингүй орнуудад хөдөлмөр эхрэлдэг 22,300 гаруй хүний дунд хийсэн судалгаагаар жилийн дундаж орлого нь 21,000 ам.доллар байна.
Гадаад гарч хөдөлмөр эрхэлдэг хүмүүст хамгийн өндөр цалин олгодог улсаар Швейцарийг нэрлэжээ. Тус улсад ажил хийвэл жилд дунджаар 61,000 долларын цалин хөлс авдаг байна.
Гадаадыг зорьдог иргэдийн 60 орчим хувь нь шинэ улсад ажил хийвэл өөрийн улсад яг адилхан ажил хийснээс илүү цалин авдаг учраас нүүдэг гэжээ. Зарим нь бага татвар төлдөг тул ашиг орлого сайн гэж хариулсан байна.
Гадны иргэд хөдөлмөр эрхлэхэд хамгийн тохиромжтой улс орнууд
Швейцарь
АНУ
Хонконг
Хятад
Сингапур
Арабын Нэгдсэн Эмирт
Энэтхэг
Индонези
Япон
Австрали.
Сингапуар улс дөрөв дэх жилдээ ажиллаж, амьдрахад хамгийн тохиромжтой улсаар нэрлэгдсэн. Орлогын албан татварт 15 болон түүнээс бага хувийг суутгадаг аж.
Судалгааны дүнд бас нэг сонирхолтой үр дүн ажиглагдсан нь гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүд орлого ихтэй байдаг гэнэ. Гадаадад байгаа эрчүүдийн дундаж орлого 23 хувиар өсдөг бол эмэгтэйчүүдийнх 27 хувиар өсдөг байна.
Эх сурвалж: www.qz.com