АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг шүүх сонсгол Сенатын танхимд явагдаж байгаа ч тэрээр өчигдөр болсон үр хөндөлтийн эсрэг олон нийтийн жагаалд оролцсон байна. Уг жагсаал 1974 онд үр хөндөлтийг хуульчлан зааснаас хойш жил бүр зохион байгуулагдаж ирсэн ч төрийн тэргүүн жагсаалд оролцсон анхны тохиолдол гэж эх сурвалжуудад дурджээ.
“Амьдралын төлөөх жагсаал” нэртэй олон нийтийн хөдөлгөөн Капитолын ойролцоо болж, олон мянган иргэн оролцсон байна. Трамп жагсаалд оролцохдоо “бид энд маш энгийн шалтгаанаар цугласан байна. Хорвоо дээр мэндэлсэн хүүхэд бүрийн эрхийг хамгаалахын тулд, бурхнаас илгээсэн ч төрж чадаагүй хүүхдүүдийн төлөө нэгдлээ” гэжээ.
Гэвч өнгөрсөн хугацаанд уг жагсаалд ямар ч Ерөнхийлөгч өөрийн биеэр ирж оролцон, дуу хоолойгоо нэгтгэж байгаагүй ажээ. Харин 2017 онд Майк Пэнс анх удаа жагсаалд оролцсон дэд Ерөнхийлөгч болсон байна.
Эх сурвалж: The BBC