Улаанбаатар хотод өчигдөр хоёр том төрсөн өдрийн арга хэмжээ хавь ойроо доргиосны нэг нь генерал Б.Хурцын эхнэр Ү.Сарнай, нөгөө нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын 50 насны төрсөн өдөр байв.
Хөвсгөл аймгаас хоёронтоо сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ийнхүү 50 насыг зооглосноор 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой боллоо.
ҮХНӨ-өөр “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасан билээ.