Турк улсын зүүн нутгийн Элазиг мужийн Сивриц тосгонд 6,8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн улмаас багадаа 18 хүн нас барж, 500 орчим иргэн гэмтэж бэртсэн талаар эх сурвалж мэдээлсэн байна.
Сивриц тосгоны байшин барилга сүйдэж, оршин суугчид гадаа гудамжинд гарцгаажээ. Чичирхийлэл хөрш Сири улсын ард иргэдэд мэдрэгдсэн байна. Баасан гарагийн газар хөдлөлт орой 20:55 минутын үед бүртгэгджээ.
Тус улсад 1999 онд газар хөдлөлтийн улмаас 17,000 орчим хүн амиа алдаж байжээ.
Тусгай албаны 400 гаруй аврагч нурж сүйдсэн байшин барилгын нурангийг цэвэрлэхээр ажиллаж байна. Эрх баригчид Анкара хотоос 550 гаруй км-т газар хөдөлсөн бүс рүү ор хөнжил, майхан зэрэг тусламжийн бараа илгээжээ.
Эх сурвалж: The BBC