Жүжигчин Б.Энхтүвшинг хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь 2019 оны 10 сарын 21-нд баривчилж байсан талаар өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт залуу жүжигчин Б.Энхтүвшинг хар тамхи, мансууруулах төрлийн "Мөс" гэж бодис хэрэглэж байхад нь баривчлан саатуулж байсан юм. Баривчлах ажиллагаа явуулах үед тэрээр ганцаар байгаагүй, дотны хамаарал бүхий эрэгтэй, эмэгтэйн хамтаар баригдаж байсан гэдэг.
Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын алба хэргийг шалгаад, нотлох баримтын хамтаар шүүхэд шилжүүлэхэд, жүжигчин Б.Энхтүвшинг Зөрчлийн хуулиар 150 мянган төгрөгөөр торгожээ.
Түүнтэй хамт баригдсан хүмүүс хэн, хэн бэ? Жүжигчин Б.Энхтүвшин тэдгээр хүмүүстэй ямар хамааралтай байсан бэ? Түүнд оноосон 150 мянган төгрөгийн шийтгэл хөнгөдсөн үү? гэдгийг бид удахгүй дахин сурвалжилж мэдээлэх болно.