Манай урд хөрш БНХАУ-д өнөөдөр цагаан сарын баярын өдөр тохиож байна. Өнгөрсөн шөнө халдварын тархалт болон нас барсан хүний тоо огцом нэмэгдэж 41 хүн амиа алдаж, 1,300 орчим тохиолдол илэрсэн нь батлагдаад байна.
Баярыг угтсан олон нийтийн томоохон арга хэмжээнүүдийг цуцалсан ба халдварын голомт Ухань хотод халдварын тархалтын үед ашиглах мянган ортой шинэ эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлсэн. Эмнэлэг ирэх даваа гараг гэхэд ашиглалтад орно гэжээ.
Түүнчлэн Европын холбооны улсад анх удаа халдварын тохиолдол илэрсэн байна. Франц улсад Уханий коронавирусээр халдварласан гурван тохиолдол бүртгэгджээ. Тус улсын эрүүл мэндийн сайдын мэдэгдсэнээр нийслэл Парис хотод хоёр, Бордо хотод нэг хүн халдвар авсныг баталсан байна.
Хятадын нийслэл дэх Хориотой хот, Цагаан хэрэм зэрэг аялал жуулчлалын төв болсон газруудад олон нийтийн арга хэмжээг цуцалжээ.
Энэ дашрамд дурдахад уушгины цочмог халдварт сарс, мерстэй төстэй титэм вирус нь хэт өндөр халуурах, ханиах, амьсгаа давхцах, цээж хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд чийгтэй цэвэрлэгээ хийх, спиртээр ойр орчныг ариутгах, гараа тогтмол угаах, амны хаалт зүүх, дархлаагаа дэмжих, аль болох Хятад руу зорчихгүй байхыг сэрэмжлүүлжээ.
Эх сурвалж: The BBC