СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Халдашгүй байдлын дэд хороо шийдвэрээ танилцуулах гэж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ дахь Халдашгүй байдлын дэд хороо яг одоо төрийн ордонд хуралдаж байна

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт буюу 2020 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д танилцуулсан. Түүнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа үндэслэлээр энэ саналыг гаргасан ажээ. Хуульд зааснаар УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудал оруулж ирсэн тохиолдолд 48 цагийн дотор парламент шийдвэрлэх ёстой. 

Гэвч УИХ дахь Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаагүй, ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар өнөөдрийг хүртэл уг хуралдаан хойшилсон билээ. Тус хорооны гишүүн Ч.Улаан өнгөрсөн өдрүүдэд гадаадад албан томилолтоор ажиллаж байгаад өнөөдөр иржээ. 

Үдээс хойш буюу 15:00 цагийн орчимд Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан эхэлсэн. Уг хуралд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан нар оролцож байна. 

18:10 цагийн орчимд УЕП Б.Жаргалсайхан хуралдаанаас гарч ирсэн. Тэрээр "Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан дуусаагүй байна. Уг хурлын эцсийн шийдвэр гараагүй байна. Зөвлөлдөж байна, шийдвэр гарсны дараа танилцуулах учраас надад хэлэх зүйл алга" гэсэн юм. 

Тун удахгүй уг хорооноос гарсан эцсийн шийдвэрийг танилцуулна. 

Халдашгүй байдлын дэд хороонд дараах таван гишүүн харьяалагддаг. Үүнд:

-ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж

-Батлан хамгаалахын сайд Н.Энхболд

-ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан

-УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан

-Шадар сайд Ө.Энхтүвшин

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.