СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-01-24

Тагнуулын ерөнхий газраас мэдэгдэл гаргаж, албан хаагчид нь цагдаа нарт дэмжлэг үзүүлж ажилласан гэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Тагнуулын ерөнхий газраас дараах мэдэгдлийг гаргалаа.

"ОХУ-ын иргэнийг зэвсэг хэрэглэн дээрэмдсэн тагнуулын байгууллагын ажилтнуудыг 2020 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө баривчилсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсантай холбогдуулан дараах мэдэгдлийг хүргэж байна.

Тагнуулын байгууллагын албан хаагчид Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүй асуудлын талаарх урьдчилсан мэдээллийн дагуу тус газраас цагдаагийн байгууллагад мэдээллийн дэмжлэг үзүүлж ажилласан. 

Эрүүгийн хэрэг шалгах ажиллагааг тагнуул, цагдаагийн байгууллага хамтран хэрэгжүүлж байна.

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР" гэжээ.

Дашрамд дурдахад өнөөдөр /2020-01-24/ өглөө манай сурвалжлагч уг хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад “Энэ хэргийн талаар яг одоо мэдээлэл хийх боломжгүй байна. Урьд шөнө цагдаагийн байгууллагаас ажиллагаа явуулсан. Одоо шалгаж байгаа” гэх хариуг өгсөн билээ. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.