СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-01-24

Ерөнхийлөгч Х.Баттулга Грета Тунбергийг Монголд ирэхийг урьжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Швейцарийн Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Шведийн иргэн Грета Тунберг охинтой уулзсан байна. Уг уулзалтаар Ерөнхийлөгч Тунберг охиныг энэ жилийн есдүгээр сард Монгол улсад айлчлахыг урьжээ.

Ирэх есдүгээр сарын 13-19-ний хооронд Улаанбаатар хотноо Олон улсын залуучуудын ногоон наадам болох юм. Уг арга хэмжээнд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтод багтсан дэлхийн 195 орны төлөөлөгчид хүрэлцэн ирнэ. “Тогтвортой хөгжлийн зорилтууд-2030” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах ногоон наадамд 18 хүртэлх насны олон улсын 4,000 орчим тамирчин 19 төрөлд оролцох юм байна.

Грета охин цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэхийн тулд долоо хоног бүрийн баасан гарагийн хичээлээ тасалж, эрх баригчдад дуу хоолойгоо хүргэсээр өнгөрсөн жил дэлхийн удирдагчдыг залуусын ирээдүйг хулгайлж байна хэмээн буруутган зэмлэснээр олны анхаарлыг татсан юм. Түүнийг Time сэтгүүл оны хүнээр нэрлэж, Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшсэн билээ.

Эх сурвалж: AkiPress

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.