СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Х.Бадамсүрэн: Петрочайнатай бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчлэх шаардлагатай

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Дорнод аймгийн Засаг дарга Х.Бадамсүрэнтэй ярилцлаа. "Петро чайна дачин тамсаг" ХХК нь Дорнод аймагт нөхөн төлбөр өгөх ёстой. Ер нь бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчлэх шаардлагатай гэлээ. 

"Петро чайна дачин тамсаг" компанийн үйл ажиллагаа явуулж буй 19, 21-р талбайн бүс нутаг болох Матад, Халх гол сумдад ашиг хүртээх ёстой гэх шүүхийн шийдвэр гарсан. Гэвч "Петро чайна дачин тамсаг" компани өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа аж.

Дорнод аймгийн засаг дарга Х.Бадамсүрэн "Петро чайна дачин тамсаг" компанитай хийсэн бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчилж, олон улсын жишигт нийцүүлбэл Дорнод аймагт жил бүр 10-20 тэрбум төгрөг хуваарилагдах боломжтой юм байна. Энэ асуудал шийдэгдэхгүйгээс болоод Халх гол, Матад сумдын бүс нутгийн байгаль орчин, хүн зон уул уурхайн нөлөөнд автаж, хохирсоор байгаа юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.