УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын асуудлаар нууцаар хуралджээ. "Нууцын зэрэглэлтэй асуудал учир нууцаар хуралдлаа" гэж бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн мэдээллээ.
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-МАН-ын бүлэг хуралдаж дууслаа. Эцсийн шийд гараагүй. Ч.Улаан сайд өнөөдөр ирсэн. Халдашгүй байдлын дэд хорооны хурал орой болно. Энэ хурлын шийдвэрийг хүлээж байна. Бүлгийн хурал дээр МАН-ын дарга оролцсон. Намын даргын хувьд "Өргөдлөө өгөөд шалгуулчих. УИХ-ын гишүүнээсээ түдгэлзээд шалгуулбал яасан юм бэ" гэж хэлсэн. Н.Номтойбаяр гишүүний хувьд "Бодож үзнэ" гэлээ.