СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-01-24

БНХАУ-ын сэжиг бүхий хоёр иргэнийг буцаажээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

БНХАУ-аас Замын-Үүд боомт руу өчигдөр орж ирсэн 19 зорчигчтой автобусыг Хилийн мэргэжлийн хяналтын байцаагчид шалгажээ. Шалгалтаар Өвөр Монголын өөртөө засах орны Шилийн гол аймгаас ирсэн хоёр сэжигтэй өвчтөн илэрсэн тул тусгаарлаж, БНХАУ-руу буцаах арга хэмжээг авчээ.

Бээжин-Улаанбаатар-Москвагийн чиглэлийн 3 дугаар галт тэрэгт уржигдар Эрээний Гаалийн газраас хяналт хийж сэжигтэй 2, 11 хавьтлыг тусгаарласан мэдээллийн дагуу уг галт тэргэнд Замын-Үүд боомт дахь ХМХА-наас хяналт хийж, халууны болон ямар нэгэн шинж тэмдэггүй тул Улаанбаатарт буух 15 Монгол, 3 Тайланд, 1 Итали иргэний мэдээг ирүүлсэн.

Уг галт тэргийг 16:50 минутад Улаанбаатарт буух үед Төмөр замын хяналтын алба, ХӨСҮТ-тэй хамтран хяналт хийж, үзлэг хийн, БНХАУ-ын 1 сэжигтэй иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, бусад иргэдийг ажиглалтад авлаа хэмээн МХЕГ-аас мэдээллээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.