Тэрбумтан, хандивлагч Жорж Сорос АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Си Зиньпин нарыг хоёулаа захиргаадалтыг дэмжигч удирдагчид хэмээн шүүмжлэн буруутгажээ.
Түүний хэлснээр Трамп бол хууран мэхлэгч төдийгүй хэт их өөрөөрөө бахархах үзэлтэй нэгэн бөгөөд АНУ-ын Үндсэн хуулийн хязгаарыг олон удаа зөрчсөн хэмээн зэмлэсэн байна. Трамп хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд улс орны ашиг сонирхлоор өргөл барьц барин дахин сонгогдох хүсэлтэй байна хэмээн Сорос шүүмжилжээ.
Харин Хятадын дарга Си Зиньпин бол Хятадын бүх иргэний амьдралыг бүрэн хянахын тулд технологийн дэвшлийг ашиглаж байна гэжээ. Ноён Соросын хэлснээр хэрэв хэн нэгэн эрх мэдэлтний захиргаадалт байхгүй бол дэлхий ертөнц илүү сайхан газар байх болно гэсэн юм.
Швейцарийн Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулган дээр хэлсэн үгэндээ тэрээр популизм, цаг уурын өөрчлөлтөөс үүдэх аюул улам бүр ихэссэнийг онцлон олон улсын шинэ их сургуулийн сүлжээ байгуулахад тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаа амлажээ.
Эх сурвалж: The BBC