Казахстаны нийслэл Нур-Султан хотод цаг агаарын байдал урьд өмнөх жилүүдээс дулаан байсан ч өнгөрсөн лхагва, пүрэв гарагуудад цочир хүйтэрч цасаар шуурсан байна. Цасан шуурганаас болж олон улсын чиглэлийн нислэгүүдийг цуцалжээ. Франкфурт, Москва, Ташкентын нислэгүүдийг цуцалсан бол зарим нислэгүүдийг 12 цагаар хойшлуулжээ.
Цаг уурын газраас ирэх өдрүүдэд цас, мөндөр орж, шуурга 30 метр секундэд хүрнэ гэдгийг анхааруулж байна. Нур-Султан хотын эрх баригчид пүрэв гарагт сургуулиудыг түр хааж, хүүхдүүдээ гэрт нь амраахаар шийджээ. Нур-Султан хот нь Монголын нийслэл Улаанбаатар хотын дараа дэлхийн хамгийн хүйтэн хоёр дахь нийслэлд ордог байна.
Эх сурвалж: Outlookindia