МҮБХ-нд үүсээд байгаа талцлаа нэг тийш нь шийдэн, бөхийн холбоо нэгдэн нийлэн ажиллахыг хүсэж байна хэмээн Улсын аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж, улсын гарьд Б.Гончигдамба тэргүүтэй бөхчүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Иймд МҮБХ-нд улсын болон аймгийн цолтой 262 бөх гарын үсэг цуглуулан хүргүүлэхээр болжээ. Уг мэдэгдэлд МҮБХ бөхийн нэр хүндийг хадгалах, чиг үүргийнхээ дагуу ажиллах, сэргээшийн эсрэг асуудалд анхаарал хандуулахгүй байгаа нь бөхийн нэр хүндэд халдаж байна.
2003 онд батлагдсан Баяр наадмын хуулийг шинэчлэх. Сэргээшийн хэрэгт холбогдсон бөхчүүдийн асуудлыг нэг тийш нь шийдэхгүй улмаас бөхчүүдийн нэр хүнд унаж байна.
Сүүлд нэг хүн улсын аваргад зургаан сая төгрөгөөр сэргээш зарахаар тохиролцсон авчаад мурисан гэх яриа явах болсон. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж, үнэн эсэхийг шийдэх хэрэгтэй байна. Иймээс одоо барилдаж байгаа 262 бөхчүүд нэгдэн МҮБХ-нд үүсээд байгаа асуудлыг ирэх сарын 10-ны дотор шийдэхгүй бол цагаан сарын барилдаанд бөхчүүд барилдахгүй хэмээн мэдэгдлээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр Улсын аварга Ч.Санжаадамба “Монголын үндэсний бөхийн холбоо допингийн асуудалд анхаарал хандуулахгүй байна. Допингийн асуудлыг өнөө хүртэл эцэслэн шийдэхгүй байгаа нь байдаг л асуудал мэт буруу жишгийг тогтоож байна. Холбоо өнөөг хүртэл хуралдахгүй байгаа нь үндсэн чиг үүргээ барьж ажиллахгүй байна гэж бөхчүүд үзэж байна.
Тиймээс бөхчүүд 2020.02.10-ны өдрийн дотор холбогдох хороодын хуралдааныг хийж, допингийн асуудлаа эцэслэн шийдэхийг шаардаж, 200 орчим бөхчүүд нэгдэн МҮХБ-нд хандаж байна” гэсэн юм.