СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Н.Номтойбаяр: Талийгаач Б-гийн ар гэрийнхэн намайг онц хүнд гэмт хэрэгт алуурчин болгох гэж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Халдашгүй байдлын дэд хорооны хурлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой УЕП-оос ирсэн албан бичгийг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулж тэрээр тайлбар өглөө

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: 

ЦЕГ-ын дарга Баатаржав генералд гомдол гаргасан. Тус гомдолд  2019 оны 11 дүгээр сарын 11-ний "Ноцтой мэдээ" сонинд "АПУ-гийн Г.Батхүүтэй ширүүн маргалдаж буй 13 секундын бичлэг УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг шорон руу түлхэж мэдэх нь ээ" гэсэн нийтлэл тавигдсан. Миний зүгээс үнэнд үл нийцэх тус нийтлэлийг хэний захиалгаар бэлтгэсэн, ямар зорилгоор бэлтгэсэн зэрэгт анхааралаа хандуулж судалгаа хийсэн. 

Энэ хугацаанд дараах мэдээллүүдийг оллоо.

-2019 оны аравдугаар сард АПУ компанийн эздийн хамаарал бүхий этгээд Ж гэгч этгээд Н.Номтойбаярыг гүтгэх гэрч хайж байгаа, .

-2019 оны арваннэгдүгээр сарын 24-нд АПУ компанид ажилладаг иргэн Я иргэн Б-тэй холбогдож Н.Номтойбаярын эсрэг бидэнтэй хамтрах уу, хэрэв хамтарвал хилийн хоригийн асуудлыг цуцлуулж гэрч хамгаалах хөтөлбөрт хамруулж болно шүү гэсэн байна.

-Мөн уржигдар талийгаач Б-гийн ар гэрийн өмгөөлөгч Ж.Батхуяг гэх өмгөөлөгч мэдээлэл хийсэн. Эдгээрээс дүгнэж хэлэхэд талийгаач Б-гийн ар гэрийнхнээс намайг гүтгэхээс гадна онц хүнд гэмт хэрэгт алуурчин болгох арга хэмжээг зохион байгуулжээ. Йимд би иргэн Г, Я, Б, Г гэх энэ хүмүүсийн талаар цагдаагийн байгууллагад тайлбар мэдээлэл өгөхдөө өгнө.

-Таны нүд яагаад хөхөрсөн байгаа юм бэ?

-Юу болсныг та бүхэн мэдэж байгаа. . Би өөрийгөө буруутай гэж бодож байгаа. 

-Та бүрэн эрхээсээ түдгэлзүүлээд шалгуулахад бэлэн үү?

-Бүрэн эрхээсээ түдгэлзүүлэх асуудал дээр эхлээд өөрийгөө хууль зөрчөөгүйг нотлох ёстой. Бүлгийн дарга, УИХ-ын гишүүдэд өөрийнхөө тайлбар, мэдүүлгийг хүргүүлсэн. Би хууль зөрчөөгүй, гэмт үйлдэл гараагүй тул бүрэн эрхээсээ татгалзана гэж байхгүй. Миний хүсч байгаа нэг зүйл маань нотлох баримтууд хэвлэлээр ил тод нээлттэй явмаар байна.

Талийгаач Б-гийн ар  гэрийнхнээс мэдээлэл өгөхдөө ноцтой хэд хэдэн зүйлсийг хэлсэн. Би дөрвөн өргөдлийг цагдаагийн байгууллагад өгч байгаа. Миний өөрийн санаачилгааар өгсөн полиграф тестийн дүгнэлтийг илт мушгиж гуйвуулсан.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.