СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2020-01-24

LIVE: Л.Болд: Б.Баттүшиг "төрийн хар тамхи" байсан мэтээр ХБНГУ-д ярьж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт яллагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын эрхийг хамгаалж, суллах хэрэгтэй гэж УИХ-ын гишүүн Л.Болд үзэж байна. Мөн тэрээр Гадаад харилцааны сайдын албыг хашиж байсны хувиар хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт холбогдож ХБНГУ-ын шүүхээр шүүгдэж байгаа хоёр дипломатчын асуудлаар байр сууриа илэрхийллээ

УИХ-ын гишүүн Л.Болд "Монголд хуулиар тоглодог шигээ германд хуулиар тоглох гээд муур хулгана болж тоглоод байх юм. Шүүгчээс нь татгалзаж үзэж байх шиг, өмгөөлөгчөө сольж үзэж ч байх шиг. Ичих ч үгүй энэ бол Монголын төрийн даалгавар байсан, бараг төрийн хар тамхи байсан мэтээр ярьж байна. Төрийнх биш шүү дээ. Ингэж л Монгол Улсын нэр хүндийг гутааж байна. Өмнө нь бас хүн хулгайлчихаад төрийн даалгавар хулгайлсан гэж ярьсан тохиолдол бий. Германы хэвлэлээр би байнга уншиж байна. Маш их харамсалтай байна" гэлээ.

-Гэрч гарч ирсэн гээд байгаа нь ямар учиртай юм бэ?

-Тэр гэрч ямар учиртай юм бэ гэдгийг би мэдэхгүй. Германы хэвлэл маш том асуудал дэлгэсэн байна. Цагдаагийн атташе Праг хотод байдаг гэдэгт би эргэлзэж байна. Намайг Гадаад харилцааны сайд байхад эдийн засгийн атташе ч байгаагүй. Гэтэл тэр хоёр хүн цагдаагийн атташе шүүх дээр гэрчлэх хүсэлт тавьсан гэсэн мэдээлэл Германы хэвлэлээр ярьж байна. Монголын төр нэрээ цэвэрлэх хэрэгтэй байна. Хуулийн процессыг явдгаар нь явуулах хэрэгтэй. Өнөөдөр бид шахна. Ирэх долоо хоногт байнгын хороогоор хэлэлцэж олон түмэнд ил болгоно гэж би бодож байна. 

-Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг өлсгөлөн зарлах гэж байна танай намаас хэлсэн. Хаанаас ийм мэдээлэл авав?

-Бид байнга мэдээлэл авч байгаа. Түр хорооны ажлын хэсгийнхэн маань өчигдөр /2020-01-23/ очиж уулзсан. Т.Чимгээ байнга уйлж, сэтгэл санааны хүнд байдалд байгаа учраас өлсгөлөн зарлана гэсэн.  Шоронд байхдаа охиноо алдлаа, эмээ боллоо, ээж нь хүнд байдалд байна. Т.Чимгээг суллачихмаар байгаа юм. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.