СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Уханьд коронавирусын тархалтын үед ашиглах 1,000 ортой эмнэлэг барьж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Хятадын Ухань хотоос анх илэрсэн коронавирусээр 900 орчим хүн халдварлаж, 25 хүн амиа алдаад байна. Үүний зэрэгцээ халдвар авсан хүмүүсийн 177 нь хүнд байдалд байгаа бол 34 хүн эмчлэгдэж, эдгэн эмнэлгээс гарсан гэх мэдээллийг гадны эх сурвалжууд өгч байна. Мөн БНХАУ-д халдвар авсан байж болзошгүй мянга гаруй сэжигтэй хүн байгааг мэдээлжээ.

Хүнээс хүнд агаар дуслын замаар халдаж байгаа уушгины цочмог халдварын голомт Ухань хотод вирусын тархалт хурдацтай нэмэгдэж байгаатай холбогдуулан 1,000 ортой тусгай эмнэлэг нээхээр болсон байна. Эмнэлэг ирэх долоо хоногийн даваа гарагаас үйл ажиллагаагаа эхлүүлнэ гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулжээ. Эмнэлэг нээх ажил пүрэв гарагт эхэлсэн ба 35 газар ухагч, 10 бульдозер ажилд гарсан байна. 2003 онд сарс өвчний халдварын тархалтын үед ашиглаж байсантай адил түр ашиглах угсармал барилгуудыг эмнэлгийн зориулалтаар ашиглана гэжээ. Сарс-ын халдвараар дэлхий дахинд 774 хүн амиа алдаж байжээ.

Ухань хотыг тусгаарласан ба оршин суугчид хаашаа ч явж чадахгүй болсондоо бухимдаж байгаа юм. Бээжин, Хонконг зэрэг таван том хотод Хятадын цагаан сарын баярын томоохон арга хэмжээ, баяр наадмууд, сүмийн ёслол, киноны нээлтүүдийг цуцалсан болон хойшлуулсан байна. 

Япон улсад вирусын халдвар авсан хоёр дахь тохиолдол батлагдсан бол Их Британид 14, Австралид дөрвөн сэжигтнийг шинжилж байна. Сингапур, Канадын эрх баригчид халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлаа хэдий нь эхэлжээ. 

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.