СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Д.Цогтбаатар: Ц.Цэнгэл заавал англи хэлтэй байх шаардлагагүй, төрийн өндөр алба хашиж байсан хүн

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Гадаадад суух элчин сайдуудын томилгоо болон коронавирусын асуудал ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Уг асуудалтай холбогдуулан бид Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас тодруулга авлаа

-Коронавирусээс сэрэмжилж хилээ хаах ёстой гэсэн байр суурь цахим орчин их явж байна. Та юу гэж бодож байна вэ?

-Мэдээлэл дутуу байвал алдах эрсдэлтэй. Өнөөдрөөс харьцангуй ил болж байна. Бид консулын газруудаар дамжуулаад гадаадад байгаа иргэддээ сэрэмжлүүлэг хүргэж ажиллаж байна. Шаардлагатай бол хил хааж болно. Гэхдээ дараагийн үр дагаваруудаа тооцож, бусад байгууллагуудтай хэлэлцсэний үр дүнд шийдэх ёстой. Эдийн засгийн сөрөг үр дагавараас эхлээд хохирол ихтэй арга хэмжээ шүү дээ. 

-Засгийн газраас гадаадад суух 11 элчин сайдын нэрсийг оруулж батлуулсан. Гэвч Болгарт суух элчин сайдад нэр нь яригдаж буй БОАЖЯ-ны ТНБД асан Ц.Цэнгэлийг гадаад хэлний мэдлэггүй хэмээх шүүмж гарах болсон. Элчин сайдуудад ямар шалгуур тавьдаг юм бэ?

-Ц.Цэнгэл бол төрийн өндөр алба хашиж байсан хүн. Заавал англи хэлтэй байх албагүй. Мэдээж болгар хэлтэй хүн байвал сайн. Гэхдээ одоохондоо элчин сайдын түвшинд ажиллах болгар хэлтэй хүн монголд алга.

Ц.Цэнгэлийн хувьд орост сургууль төгссөн орос хэлтэй хүн. Мэдээж цаана нь өөр хэлтэй, устай баг ажиллаж байна. Харин ч бид төрийн үйл хэргийг мэддэг төрийн өндөр албан тушаалтнаа томилоод явуулж байгаа нь тухайн улс орныг хүндэтгэж байгаа хэрэг. Өмнө нь ч гэсэн англи хэлгүй, гэхдээ төрийн ажил албаа мэддэг хүнээ томилоод явуулдаг л байсан.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.