СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Египетийн 3,000 жилийн настай муммигийн дуу хоолойг сэргээжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Манай эрний өмнөх 1099-1069 оны хооронд 11 дүгээр Рамсес фараоны улс төрийн тогтворгүй хаанчлалын үед амьдарч байсан Несямун шашны зүтгэлтний занданшуулсан шарил Английн Лийдс хотын музейд хадгалагдаж иржээ. Түүний . Энэ бол анх удаа занданшуулсан шарилын дуу хоолойг сэргээсэн шинжлэх ухааны нээлт ажээ.

Эрдэмтэд Несямуны хоолойны хөвчийг дуурайлган 3D хэвлэгчээр дууны хайрцаг хэвлэж, хиймэл залгиураар эгшиг авиа гаргасан байна. Энэ нь шашны зүтгэлтэн 3,000 жилийн өмнө байхдаа ярьж, дуулж, гаргаж байсан дуу хоолойны өнгөтэй ижил гэсэн үг юм. Анх удаа нас барсан хүний дуу хоолойг амжилттай сэргээсэн бол судалгааг үргэлжлүүлснээр Несямуны дуу хоолойгоор бүтэн өгүүлбэр бүтээх боломжтой гэдгийг судлаачид хэлжээ.

Шинжлэх ухааны мэдээ сэтгүүлд хэвлэснээр уг судалгааны ажлыг Лондоны их сургууль, Йоркийн их сургууль болон Лийдс музейн эрдэмтэд хамтран гүйцэтгэжээ.

Несямун нь өнөөгийн Луксор хот байрлаж буй эртний Тэбэс дэх Амун сүмийн шашны зүтгэлтэн байсан юм. Тэрээр одоогоор ариусч гэгээрсэн лам нарын зэрэгтэй байсан ба сүмд  хөшөө дурсгалаа бариулах эрхтэй байжээ. Шүд муутай байсан бөгөөд нас барах үедээ 50 орчим настай байсан гэж таамаглаж байгаа юм.

Эх сурвалж: The BBC, The Guardian

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.