2020.01.20-24-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1099 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 866-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн ажээ
Өнгөрсөн дөрөв хоногт бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 20 хүн гэмтэж бэртсэний дотор 4 хүүхэд хүнд хүндэвтэр гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас Нийслэлд 1 хүний амь нас хохирсон байна. Үүнээс 13 хүнийг мөргөж гэмтээжээ.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал 2020 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 06:55 минутын орчимд ХУД-ийн 15 дугаар хороо Нарны зам “Шинэ тэрэг” плазагийн хойд замд Toyota prius маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 50 настай, эрэгтэй Х-г мөргөж амь насын хохироосон хэрэг гарчээ.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 11 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Сурагчдын амралт дуусаж хичээл сургууль эхэлж тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэссэн, зорчих хэсгийн гадаргуу халтиргаа гулгаатай үед иргэд жолооч та бүхэн зам, орчны нөхцөл байдалд тохируулан хурдаа сонгож хөдөлгөөнд оролцох, эгнээ байраа зөв эзэлж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.