СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: ХӨҮСТ-д тусгаарлагдсан хүмүүсээс коронавирус илрээгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

МХЕГ-ын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар: Хилийн мэргэжлийн хяналтын алба өдөр тутамд байнгын бэлэн байдалд ажиллаж байгаа. Өчигдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр .

Буянт-Ухаа боомтоор нэгдүгээр сарын 06-наас 23-ны өдрийг хүртэлх хугацаанд 4 тохиолдол илрүүлж, ХӨСҮТ-д тусгаарлахаж шинжилгээ авахад энгийн ханиад болох нь батлагдсан гэсэн мэдээллийг өглөө. 

-Галт тэргээр зорчиж ирсэн найман иргэн Эрээн хотод үлдээд, хоёр нь өндөр халуурсан гэсэн мэдээлэл үнэн үү?

-Нэгдүгээр сарын 22-ны өдрийн Бээжин-Улаанбаатар-Москвагийн чиглэлийн олон улсын 3 дугаар галт тэрэгний зорчигчдод Эрээн хотын Гаалийн газраас хяналт хийсэн. Нийт 13 хүнд үзлэг хийснээс хоёр нь сэжигтэй байж магадгүй гэж тусгаарласан юм билээ. Уг галт тэргэнд зорчиж явсан, Улаанбаатарт буусан зарим хүмүүст бид үзлэг шинжилгээ хийсэн ч ямар нэг сэжигтэй тохиолдол илрээгүй. 

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: . Сэжигтэй болон хавьтал гэж үзсэн хүмүүсийн хариу өдөр гарна. Нэгдүгээр сарын 6-наас хойш манай улс эрсдлийн үнэлгээ хийхэд эрсдлийн түвшин дунд гэж гарсан. Мэргэжлийн байгууллагуудын хувьд хилийн нэвтрэх цэгүүдэд хяналтыг нэлээн сайн тавьж байна. Эрүүл мэндийн асуумж бөглүүлж байгаа. Хилээр нэвтэрч байгаа иргэдийн халууныг хэмжиж, шаардлага гэж үзвэл хилийн нэвтрэх цэгийн тусгаарлах өрөөнд тусгаарлан ХӨСҮТ-ийн тусгай шинэ халдварын тасагтаа авчирна. Өнөөдрийн байдлаар нэмж тусгаарласан хүн байхгүй. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.