СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-01-24

М.Мөнхжаргал: Эрэгтэйчүүдэд эмэгтэйлэг шинж илрэх нь хоёр жилийн өмнөөс эрс нэмэгдсэн

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

“Эмэгтэйлэг шинж, ааш аягтай эрчүүд олширч байна” хэмээн ярих хүн бол “Сонгдо” эмнэлгийн бөөрний мэс засал, эрэгтэйчүүдийн эмч М.Мөнхжаргал. Тэрбээр эрэгтэй хүмүүсийн бэлгийн чиг хандлага өөрчлөгдөж байгааг эмч хүний хувьд анзаарсан тухайгаа бидэнд ярьсан юм.

-Эрэгтэйчүүдэд эмэгтэйлэг шинж илрэх болсон нь юутай холбоотой юм бол?

-. Одоо үе болон 70, 80-аад оны залуус газар, тэнгэр шиг ялгаатай. Нийгмийн өөрчлөлт, дэлхий нийтийн соёл, иргэншлийн даяаршилд хэт автах зэрэг олон шалтгаан, нөхцөлөөс улбаатай байх. Хоёр жилийн өмнө бол надад үзүүлдэг эрчүүдэд дээрх шинж ажиглагдах нь харьцангуй ховор байсан. Харин сүүлийн үед их харагдах боллоо. Сонин, содон, онц биш байж болох ч эрчүүд алгуурхнаар хувьсан, өөрчлөгдөж байна гэдгийг бодох л ёстой.

-Эмэгтэйлэг чанар нь ямар шинж тэмдгээр голлон илрээд байна бэ? 

-. Ижил хүйстэн болох чиглэл рүү орох нь ихсээд байна гэсэн үг. Энэ байдал газар авбал ямар сөрөг үр дагавар авч ирэхийг хэн бүхэн мэднэ. Эрэгтэй хүнд байгалиас хүчирхэг, зоримог зан чанар заяагдсан байдаг. Гэтэл сүүлийн үед эрчүүдийн генийн чанар муудаж байгаа нь эмэгтэйлэг шинжтэй болгоход давхар нөлөөлж байгаа. Энэ нь бидний идэж, ууж буй хоол, хүнс, хүрээлэн буй орчин, нийгэм, ажлын байр, сонирхолтой холбогдоно. Багаасаа биеийн хүчний ажил хийж үзээгүй хүүхэд том болоод тав, арван километр ус өргөөд явж чадахгүй хүн болчих гээд байна. Тийм хүний дараагийн үр удам ямар байх нь ойлгомжтой. 

-Эрэгтэйчүүдийн бэлгийн чиг хандлага өөрчлөгдөж байна гэлээ. Энэ талаар дэлгэрүүлээч? 

- гэж хэлэх гээд байгаа юм. Энэ байдал цаашид 30 жил үргэлжлэх юм бол үндэстний хэмжээнд яригдах асуудал болно. Цөөхөн хүн амтай манай улс энэ асуудлыг бага дээр нь анхаарч, тохирох бодлого баримтлах ёстой. Нийгэмд хуулиар зөвшөөрөгдөөгүй бэлгийн өөр чиг хандлагатай хэсэг, бүлэг бий. Тэдний тоо өсөж байна. Энэ бол хүн ам зүйн бодлогын хувьд яригдах ёстой асуудал. Ийм хүн олшрох тусам ганц бие, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо өснө. Одоо үеийн залуусын гэр бүл салалт ч анхаарал татах асуудал болоод байгаа. Эрэгтэйчүүдтэй хамгийн ойр ажиллаж буй хүний хувьд ийм зүйлс анзаарагддаг.

-Эмэгтэйлэг шинж хэдээс хэдэн насны эрэгтэйчүүдэд ихэвчлэн ажиглагдаж байна вэ? 

-Хоёр жилийн өмнөөс, залуу эрэгтэйчүүд буюу 18-25 насныхнаас ихэвчлэн ажиглагдаж эхэлсэн. 

-Ингэхэд эрэгтэйчүүдийн дунд ямар өвчлөл давамгайлж байна вэ?

-Хөдөлгөөний дутагдлаас улбаатай түрүү булчирхайн зогсонгошил эрэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл байна. Энгийнээр тайлбарлахад, аяганд ус хийгээд долоо хонуулъя, ямар олигтой байх билээ. Яг үүнтэй адил. Хүнийн бие, организм мөнхийн хөдөлгөөнтэй байх ёстой. Спортлог байх хэрэгтэй. Түрүү булчирхайн зогсонгошилын араас заг хүйтэн, хламид, эмэгтэйчүүдийн нянгийн халдвар зэрэг бэлгийн замын бүх төрлийн өвчин орж байна.

Б.Отгонзаяа

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.