СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2020-01-24

Жүжигчин Г.Ананд бусдын машиныг унаж яваад ноцтой осол гаргажээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

“Single ladies-3” уран сайхны кинонд адуучин залуу Алтангэрэлийн дүрийг бүтээж, олонд танигдсан жүжигчин Г.Ананд 2020 оны нэгдүгээр сарын 16-ны өглөө 05:30 цагийн орчимд УБС0858 дугаартай "Мерседэс Бенз Жи-500" маркийн машиныг согтуугаар барьж явах үедээ зам тээврийн ноцтой осол гаргаж, бусдын амь насыг хөнөөсөн билээ.

Тус машины талаарх мэдээллийг хайж үзэхэд “2012 онд Герман Улсад үйлдвэрлэгдэж, 2012 оны аравдугаар сарын 09-ний өдөр Монголд орж ирсэн. Хамгийн сүүлд 2019 оны нэгдүгээр сарын 30-ний өдөр автын үзлэгт орсон машин аж.

Тус машиныг эзэмшигч нь 2017 оны агаар бохирдуулсны төлбөр болох 7500 төгрөг, 2018 оны Автозам ашигласны төлбөр 40,000, Авто тээвэр болон өөрөө явах хэрэгслийн татвар 180,213 төгрөгийн татварыг тус тус улсад төлөөгүй” байгааг та бүхэн харж байна.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.