СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Трампыг шүүж буй сенатчид унтаж, бохь зажилж, тоглож байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-ын Сенатын танхимд энэ долоо хоногт Ерөнхийлөгч Дональд Трампыг огцруулах эсэхээр санал хураалт, сонсгол, шүүлт, хэлэлцүүлэг явуулж байгаа. Гэвч төрийн тэргүүний ирээдүйг шийдэх чухал шүүлтийн үеэр Сенатын гишүүдийн зарим нь нойрмоглон унтаж, нэг хэсэг нь тоглоом тоглож, үлдсэн нь бохь зажлан тоомжиргүй хандаж байгааг гадны хэвлэлүүд онцолжээ.

Бүгд Найрамдах намын гишүүд Жим Риш, Жим Инхоф нар урт удаан хугацаанд үргэлжилсэн сонсгол, хурлын үеэр зүүрмэглэж буй гишүүдийн тоонд багтсан байна. .

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг ардчиллын эсрэг эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбон буруутгаж байгаа юм. Ардчилсан намынхан олонхийн суудал эзэлсэн Төлөөлөгчдийн танхимд Трампыг гэм буруутай гэж үзсэн бол Бүгд Найрамдахчууд олонхийн суудалтай Сенатын танхимын шүүлтийг амжилттай даван гарна гэдэгтээ итгэлтэй байгаагаа тэрбээр илэрхийлж байсан.

Reuters агентлагийн мэдээнд дурдсанаар Сенатын танхимын шүүлтийн үеэр . Уг нь Сенатын сонсголын үеэр гишүүдийг гар утас, лэптоп, таблетууд ашиглахыг зөвшөөрдөг ч энэ удаад тусгай сонсгол явуулж байгаа тул тэдгээрийг бүрэн хоригложээ.

Эх сурвалж: The BBC

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.