Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хүчингийн хэргийг хянан хэлэлцээд Д.Гантулгад оноосон хоёр жилийн хорих ялыг үндэслэлтэй байна хэмээн үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хэргийг сануулбал, Д.Гантулга нь 2017 онд Ч.Наранзаяа гэх эмэгтэйг хүчиндсэн гэх хэрэгт нэр холбогдсоныхоо дараа өөрийнхөө хүсэлтээр УИХ-ын гишүүний албан тушаалаасаа чөлөөлөгдөж байсан бөгөөд гэм бурууг шалгах явцад Э.Амаржаргал гэх өөр нэг эмэгтэйг хүчиндэхийг завдсан гэх өөр хэрэгт давхар холбогдон шалгагдсан юм.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шийтгэх тогтоолоор “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар Д.Гантулгад 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн юм.