СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-01-23

Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулиа манай улс шинэчилж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Санхүүгийн зохицуулах хорооноос Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэж 2020 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр хадгаламж, зээлийн хоршоодын төлөөллийг оролцуулан хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 89 ХЗХ, Өвөрхангай аймгийн 1 ХЗХ-ны төлөөлөл оролцож санал, бодлоо илэрхийлэв.

Хадгаламж, зээлийн хоршооны зах зээлийн эзлэх хувь хэмжээ харьцангуй бага ч тогтвортой бөгөөд зохистой өсөлтийг үзүүлж буй салбар юм. Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль нь 2011 онд батлагдсанаас хойш аливаа нэмэлт, өөрчлөлт ороогүй бөгөөд тасралтгүй хөгжиж буй зах зээлийн чиг хандлагад нийцсэн хууль эрх зүйн орчныг бий болгох зайлшгүй шаардлага тулгараад байна. 

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хадгаламж, зээлийн хоршооны салбарыг 3 давхаргат хамгаалалтын тогтолцоонд шилжүүлж, тогтворжилтын сан, хадгаламж хамгааллын тогтолцоог байгуулах өөрчлөлтөөс гадна одоогийн мөрдөж буй хууль дахь хувь нийлүүлсэн хөрөнгө, ногдол хувьтай холбоотой олон улсад тогтсон зарчмаас зөрүүтэй зохицуулалтыг залруулах, түүнчлэн хоршооны засаглал, санхүүгийн тайлагналтай холбоотой зах зээлийн хөгжлийг дэмжих өөрчлөлтүүдийг оруулсан.   

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэхэд Азийн хөгжлийн банк дэмжлэг үзүүлсэн бөгөөд хэлэлцүүлэгт төслийн олон улсын болон үндэсний зөвлөхүүд оролцлоо.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй энэ холбоосоор орж танилцах боломжтой.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.