Петровис Группээс хувь хэрэглэгчдэдээ зориулсан “МИНИЙ МАШИН” урамшуулалт хөтөлбөрөө орон даяар эхлүүллээ. Та Петровисийн аль ч салбараас шатахуун авсан 30 мянган төгрөг тутамдаа нэг эрх авч урамшуулалд оролцох юм. Энэхүү эрхээрээ “МИНИЙ МАШИН” урамшуулалт хөтөлбөрийн супер шагнал болох “Моннис Моторс” компанийн албан ёсны эрхтэй оруулж ирдэг Францын алдарт Renault брэндийн тэг гүйлттэй цоо шинэ автомашины азтан болох юм.
"МИНИЙ МАШИН" урамшууллын гурван азтан Renault брэндийн Монголын зам, цаг уурын нөхцөлд бүрэн зохицох, дунд гарын жиип DUSTER, гоёмсог дизайнтай, туулах чадвар өндөртэй дунд гарын жийп KAPTUR, жийп автомашины хүчирхэг шинж чанар, эрэмгий дүр төрхийг өөртөө агуулсан Sandero Stepway автомашины эзэн болно.
Урамшуулалт хөтөлбөр энэ сарын 22-ноос дөрөвдүгээр сарын 30-н хүртэл гурван сарын туршид орон даяар үргэлжлэх бөгөөд сар бүр нэг шинэ автомашины эзэн тодрохоос гадна “Моннис Моторс” компанийн нэг сая төгрөгийн авто сервис үйлчилгээний эрх, 300-500 мянган төгрөгийн шатахууны эрх бусад хонжворын эзэд тодрох ажээ.
“МИНИЙ МАШИН” урамшуулалт хөтөлбөрт хувь хэрэглэгчид хамрагдах боломжтой бөгөөд албан байгууллага болон талон, картын хэрэглэгчдэд уг хөтөлбөрт хамрагдахгүй ажээ.
Харин хувь хэрэглэгч та 30 мянган төгрөг тутамдаа нэг сугалааны эрхтэй болох бөгөөд төлбөрийн баримт дээрх 11 оронтой RedPoint кодыг 130360 дугаарт мессэжээр илгээх юм.
Түүнчлэн RedPoint үйлчилгээний хэрэглэгчдэд илүү олон боломжийг олгож буй гэнэ. Хэрэглэгч та цуглуулсан нийт RedPoint оноогоороо сугалаанд оролцохоос гадна RedPoint апп байх дөрвөн бэрх хаях тоглоом тоглонгоо бусад урамшууллын эзэн болох боломжтой.
Урамшуулалт хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн өөрт ойр байрлах петровисийн бүх ШТС-уудаас болон албан ёсны цахим сувгуудаар /ЭНД дарна уу/ авах боломжтой ажээ.
Нэгдүгээр сарын 22-ноос орон даяар хэрэгжин эхэлж буй МИНИЙ МАШИН... хөтөлбөрийн эхний супер шагналын эздийг хоёрдугаар сарын 29-нд 19:40 цагаас Монголын үндэсний олон нийтийн телевизийн шууд нэвтрүүлгээр тодруулахаар болжээ.