СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бурундигийн Парламент экс Ерөнхийлөгчөө 530,000 ам.доллараар тансаглуулна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Зүүн Африкийн Бурунди улсын Парламентад Ерөнхийлөгчийг халаагаа өгч, удаан хугацааны амралтаа авах үед тансаг харш, алтан шүхэр авч өгөх 530,000 ам.долларын хөрөнгийг шийдэх санал хураалт явуулжээ. Уг саналыг Засгийн газрын танхимд дэмжвэл түүнд үлдсэн амьдралынх нь туршид хангалуун амьдрах цалин хөлс олгох юм байна.

Ерөнхийлөгч Пьер Нкурунзизаг эрхэм дээд удирдагч хэмээн өргөмжилсөн бөгөөд энэ оны тавдугаар сард суудлаа бууна .. Гэхдээ зөвхөн ардчилсан санал хураалтаар сонгогдсон төрийн тэргүүнүүд олон зуун мянган долларын үнэтэй эрх ямбыг эдлэх юм байна.

Нэг талаар энэ нь ядуу буурай улсын иргэдийн нуруун дээр хүнд ачаа өгсөн үйлдэл боловч нөгөө талаар Нкурунзиза энэ онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхгүй гэдгийг харуулж буй тул сайн талтай гэж зарим эх сурвалжид дурджээ. 2018 онд тус улсад явуулсан бүх нийтийн санал хураалтаар түүнийг 2034 он хүртэл төрийн эрх барих эрх мэдлийг хуулиар олгоод байсан юм.

Бурундигийн 10 сая иргэний 65 хувь нь ядуу буурай нөхцөлд амьдардаг ба тэн хагас нь хүнс тэжээлийн аюулгүй байдал хангаагүй бүтээгдэхүүн хэрэглэдэг гэж НҮБ-ын хүнсний хөтөлбөрөөс мэдэгджээ. Нкурунзиза нь 2005 онд ардчилсан сонгуулиар гарч ирсэн хоёр дахь Ерөнхийлөгч болсон юм.

Эх сурвалж: The BBC

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.