БНХАУ-д гараад буй халдварт өвчин болох короновирусийн тархалт өндөр байгаа билээ. Тэгвэл зарим нэг хэвлэлээр Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор автобусаар зорчиж явсан ээж, охин хоёр халварласан байж болзошгүй гэх мэдээлэл гараад байгаа.
Энэ талаар бид МХЕГ-ын Эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатараас тодруулахад “Хятадын хоёр иргэн Замын-Үүдийн төмөр замын боомтоор энэ сарын 22-ны өдөр Монгол руу орж ирэх үед халуунтай байсан тул сэжигтэй тохиолдол гэж үзэн түр саатуулан шалгасан. Ингээд хятадын хорио цээрийн албанаас нарийн шинжилгээнд хамруулахад короновирусийн шинж тэмдэг илрээгүй тул хил нэвтрүүлсэн байгаа” хэмээв.