СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2018-10-23

ВВС: Элэгний хорт хавдрын нас баралтаар Монгол улс дэлхийд тэргүүлж байна

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

Их Британийн ВВС агентлагийн судалгаагаар Монгол улс элэгний хорт  хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Уг өвчнөөр гэжээ.

Тиймээс Даваасүрэнгийн Одонтуяа эмч хорт хавдартай ч асаргаа сувилгаанд хамрагдаж чадахгүй байгаа өвчтөнүүдэд туслах аян санаачилжээ.

Д.Одонтуяа сувилагчдын хамт

Д.Одонтуяа: “15 жилийн өмнө Монгол улсад хорт хавдартай тэмцэж байгаа өвчтөнүүдэд хөнгөвчлөх үйлчилгээ үзүүлдэггүй байсан. Тэд гэртээ зовиурлаж, өвдөж байгаад л нас бардаг байлаа.  Бид улсын 21 аймаг бүгдэд нь хөнгөвчлөх үйлчилгээ үзүүлж байна.”

Тэрээр хорт хавдраар зовиурлан өвдөж байгаа хүмүүст туслах Үндэсний хөнгөвчлөх хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлжээ.

.

Засгийн газар хорт хавдрыг эхний шатанд илрүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байна. Гэсэн ч Одонтуяа эмч илүү олон хүнд энэ үйлчилгээг хийх шаардлагатай болсоор байна.

Эмч Д.Одонтуяа өвчтөний хамт

Д.Одонтуяа: “Хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн гэр бүл тэсвэр тэвчээртэй байх хэрэгтэй. Учир нь нийгмийн асуудал, өвчин шаналлаас болж гэр бүлд бэрхшээл их гардаг. Хүн бүр өвчин шаналалгүй амьдрах, мөн хорвоогийн мөнх бусыг үзүүлэх эрхтэй учраас хөнгөвчлөх эмчилгээ маш чухал.”

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.