Австрали улсад ойн түймэр унтраахаар ус асгаж байсан нисэх онгоц осолдож, дотор нь байсан Америкийн гурван гал сөнөөгч амиа алдсан гэдгийг албаны эх сурвалж баталжээ. Орон нутгийн цагаар пүрэв гарагт 13:30 минутад Шинэ Өмнөд Уэльсийн өмнөд нутагт түймрийн бүсэд усаар шүршиж байсан Геркулес С-130 онгоц, нислэгийн багийн гишүүдийн хамт сураггүй алга болсон тухай мэдээлсэн байна.
Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй. Мужийн захирагчийн хэлснээр онгоц нийслэл Канберра хотоос урагшаа хоёр цаг яваад хүрэх Цаст уулсын дунд осолджээ. Амь насаа алдсан гал сөнөөгчид, нисгэгчдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Хохирогчдын нэрийг зарлаагүй ч АНУ-аас ирсэн гэдгийг нь батлан мэдэгджээ.
Тэдгээр гал сөнөөгчид гэрээгээр Шинэ Өмнөд Уэльсийн орон нутгийн гал унтраах ангид түймрийн улиралд туслан ажиллаж байжээ. Тус мужид 80 гаруй ойн түймэр асч байна.
Эх сурвалж: The BBC