Хятадын Шанхай хотоос Оросын Красноярск, Сибирь, Москвагаар дамжин Санкт-Петрбург хотод ирсэн 23 настай эрэгтэйг Уханий уушгины цочмог халдварт коронавирусээр халдварласан байж болзошгүй хэмээн сэрэмжилж байна. Мөн 20 орчим насны хятад эрэгтэйг эмнэлэгт тусгаарлан шинжилгээ хийж байгаа гэжээ.
Коронавирусын халдвар авсан байж болзошгүй өвчтөнүүдийг Боткин халдварт өвчин судлалын эмнэлэгт тусгаарлан шинжилж байна. Хятад эрэгтэй долоо хоног орчмын өмнө Орост ирсэн бөгөөд түүнд илэрсэн шинж тэмдэг, бусад мэдээлэл сэжиг бүхий байгаа гэжээ. Одоогоор өвчтнүүд Уханий титэм вирусээр халдварласан нь баттай биш ч эмч мэргэжилтнүүд вирусын халдвар цааш тархсан байж болзошгүй хэмээн сэрэмжилж байна.
Боткин халдварт өвчин судлалын эмнэлэгт тусгаарлагдсан өвчтнүүд 38 хэмээс дээш халуурч байна гэж Оросын эх сурвалжуудад мэдээлжээ.
Энэ дашрамд дурдахад коронавирусын улмаас Хятадад 20 орчим иргэн амиа алдаж, 570 гаруй хүн хүн халдварлаад байна. ОХУ-аас гадна Хонконг, Сингапур, Бразил, Австралид сэжиг бүхий тохиолдлууд илэрч, шинжилгээ хийж байгаа юм.
Эх сурвалж: НТВ, The Express