Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн багш нар 2018 оны 9 сард тус сургуульд томилогдсон нягтлан бодогч Б.Сарантуяагийн хууль бус үйлдлийг дурдаж, хамтран ажиллаж чадахгүй гэдгээ өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлаар илэрхийллээ.
Тус сургуулийн нягтлан бодогч Б.Сарантуяа ажилчдын цалинг бодохдоо 2-3 хүний цалинг буруу, зөрүүтэй бодож, ажилчдаас 35-50 мянган төгрөгийг ямар ч үндэслэлгүй хасдаг. Түүнчлэн нийгмийн даатгалыг 7 сар тасалсан.
Шинэ жилийн бэлгийг нийт ажилчдад өгөхдөө тендерт шалгарсан компаниас авах байтал өөр байгууллагаас авсан байсныг мэдсэн багш нар бэлгийг аваагүй буцаан өгчээ. Түүнчлэн чацарганыг бас тендерт шалгараагүй компаниас авсан бөгөөд шалгалт ирэх сургаар буцаан татдаг байсан. 70 гаруй багш ажилчид нийт 20 гаруй сая төгрөгөөр хохироод байна. Энэ асуудлаар захирал болон БСШУЯ-нд хандахад ямар нэгэн хариу хэлээгүй тул хэвлэлд хандан бид нарын асуудлыг шийдэж өгөөч хэмээн хүслээ хэмээв.
Уг явдлыг мэдсэн тус сургуулийн өмнөх захирал тус нягтлан бодогчийг өнгөрсөн оны 5 тавдугаар сард захиргааны арга хэмжээ буюу цалингаас нь хасах арга хэмжээ авчээ. Гэвч түүнээс хойш ч ажилчид болон дотуур байранд амьдардаг хүүхдүүдийг хохироож байна гэв.