СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-01-23

Э.Мөнх-Очир: Та нар ч гэсэн ичээд оролцохгүй байвал яасан юм

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

Булган аймгийн Засаг даргын тамгын газар, эсвэл аймгийн МАН-ын хорооны ажилтан бололтой хүнээс саяхан Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдсон Энэбишийн Мөнх-Очир руу бичсэн мессеж булганчуудын дунд тархаад байна. Тэрхүү мессежид, 

"Сайн байна уу, та? Булган аймгаас холбогдож байна. "Монгол түмний мэнд" сар шинийн нэвтрүүлгийн бичлэг 1 сарын 23 буюу энэ долоо хоногийн дөрөв дэх өдрийн 21 цагт MNB телевизийн байранд болох юм. Таны зав гарах болов уу гэж асуух гэсэн юмаа" хэмээн бичсэнд ерөнхийлөгчийн зөвлөх Э.Мөнх-Очир "Сайн байна уу? Би оролцохгүй ээ. Та нар ч гэсэн ичээд оролцохгүй байвал яасан юм. Ажлын дүнгээ тавиулчихлаа шүү дээ" хэмээн хариу өгчээ. 

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварын тайланг саяхан гаргахад Булган аймаг 37,35 оноо авч, сүүл мушгисан юм. Ерөнхийлөгчийн шинэхэн зөвлөх энэ байдлыг "Ажлын дүнгээ тавиулчихлаа шүү дээ" гэдэг үгээрээ ёжилсон бололтой. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.