УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг БОАЖ-ын сайд байхдаа "Гранд повер" гэх компанид тендер олгосон нь хууль зөрчиж, түүнийг яллагдагчаар татсан гэсэн мэдээлэл хэвлэлээр гарсан. Энэ талаар тэрээр тайлбар хийлээ.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
-Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед дэмжлэг аваад орж ирсэн, гэр хорооллын дулаанаар хангах "Гранд повер" гэх компанийн асуудалтай намайг холбогдуулж, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа гэх мэдээлэл гарсан байна лээ. Намайг яллагдагчаар татсан, хууль, хяналтын байгууллагаар шалгаж байгаа ямар ч асуудал байхгүй. Тухайн үедээ тэр ажлыг хийх чадамжтай компани байсан. 1,9 тэрбум төгрөгөөр ажлаа сайн хийж гүйцэтгэсэн гэдгийг шалгаж тогтоогоод, энэхүү хэргийг УЕП-ын газраас хэрэгсэхгүй болгосон. Миний хувьд мэдүүлэг өгсөн зүйл байхгүй. Энэ мэдээллийг гаргасан хэвлэл ямар эх сурвалжаас энэ мэдээллийг авсныг мэдэхгүй. Өөрсдөө тайлбар хийх байх аа.