СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ч.Сайханбилэг Amsterdam&Partners олон улсын хуулийн фирмээр өмгөөлүүлнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Монгол улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АНУ-д байгаа тухай албан ёсны эх сурвалжууд мэдээлсэн. Тэгвэл Вашингтон болон Лондонд төвтэй Amsterdam&Partners хязгаарлагдмал хариуцлагатай түншлэл олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг туршлагатай хуулийн фирмээр өмгөөлүүлэхээр хандсан гэдгийг тус байгууллагын цахим хуудсанд мэдээлжээ.

Уг мэдэгдэлд дурдахдаа “2014-2016 оны хооронд Монгол улсын Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан Ч.Сайханбилэг манай байгууллагын олон улсын өмгөөллийн багийг хөлсөлж, өмгөөлүүлэхээр болсон. Түүнийг улс орны түүхэн дэх уул уурхайн салбарын хөгжилд хамгийн их хувь нэмэр оруулсан Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь Оюу Толгойн газар доорх зэсийн уурхайн төслийн гадны хөрөнгө оруулалт, хөгжүүлэлтийн гэрээг 2015 онд байгуулах явцад хууль зөрчсөн гэх үндэслэлээр дөрвөн хэрэгт холбон буруутгаж байна. Гэвч энэ нь зүй зохисгүй ба баримт нотолгоо нь хангалтгүй байна” гэж тус түншлэлийг үүсгэн байгуулагч, Канад улсын иргэн олон улсын хуульч Роберт Амстердам мэдэгджээ.

.

Тус хуулийн фирмийн албан ёсны мэдэгдэлд үргэлжлүүлэн “сөрөг хүчний Ардчилсан намын гишүүн байсан түүнийг эх орондоо байхад нь шүүхийн шийдвэргүй, хууль бусаар баривчлан саатуулсан ба тэрбээр одоо АНУ-д байна. Монгол улсын Ерөнхийлөгчөөр Халтмаагийн Баттулга 2017 сонгогдсоноос хойш сөрөг хүчний Ардчилсан намын олон гишүүн, хараат бус шүүх засаглал, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дарамтад орох болсон. Эмнисти интернэйшнл, Транспаренси интернэйшнл зэрэг олон улсын хүний эрхийг хамгаалах болон ил тод байдлыг хамгаалах олон улсын байгууллагууд Ерөнхийлөгч Баттулгыг эрх мэдлээ өргөжүүлэхийн тулд олон хууль, шийдвэрийг өөрчилсөнд нухацтай хандаж байгаа” гэжээ.

Ч.Сайханбилэг нь Оюу Толгойн уул уурхайн гэрээ хэлэлцээрийг байгуулахдаа ил тод төдийгүй, хуулийн дагуу явуулсан гэж Роберт Амстердам мэдэгдсэн байна. Түүн рүү дайрч буй үйлдэл нь шүүх тогтолцоог будлиантуулаад зогсохгүй Монгол дахь гадны хөрөнгө оруулалтад нөлөөлж болзошгүй гэж тэрээр нэмж ярьжээ..

Amsterdam&Partners хуулийн түншлэл нь байгуулагдсан цагаасаа хойш 37 жилийн турш олон улсын хэмжээнд өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан туршлагатай. Нэн ялангуяа Ази, Африк, Латин Америк, Ойрхи Дорнодын орнуудад үндэстэн дамнасан корпорациудын гүйцэтгэх захирлууд, төр засгийн тэргүүнүүд, улс төрийн этгээдүүдийн хэрэг дээр ажилладаг байна. Өмгөөлсөн ажлуудаараа олон улсын хуулийн салбарын нэр хүндтэй шагналуудыг хүртэж байсан бөгөөд .

Эх сурвалж: Amsterdam&Partners

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.