УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕПГ-аас өнгөрсөн долоо хоногийн пүрэв гараг буюу 1-р сарын 16-нд оруулж ирсэн. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээс өмнө УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэх байсан ч дэд хорооны бүрэлдэхүүн дутуу гэх шалтгаанаар хэлэлцэхээс хойшлуулаад байгаа.
Гэсэн хэдий ч энэ долоо хоногт ч уг асуудлыг хэлэлцэхээр оруулж ирэхгүй байна. Үүнд УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дарга Т.Аюурсайхан байр сууриа илэрхийллээ.
Тэрээр, Халдашгүй байдлын дэд хороо гишүүн дутуу байсан ч гэсэн хуралдах ёстой. Ингэж хуулиа зөрчиж болохгүй. Гол нь Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхдээ бус хуулиа мөрдөж ажиллах нь чухал гэж үзэж байна. Таван гишүүн бүгд байж хэлэлцэх ёстой гэсэн хуулийн томъёолол байхгүй. Дөрвүүлээ хэлэлцээд хоёр, хоёроор тэнцэхгүй бол санал тэнцлээ гэдгээ зарлах ёстой.