Хүнсний манлай ууган үйлдвэр “Өгөөж-Чихэр боов” компани өвлийн дунд сарын шинийн 22-ны билэгт сайн өдөр Төмөр хулгана жилийн сар шинийн баярт зориулсан хэвийн боов, тавгийн суурь еэвэнгээ үйлдвэрлэж эхэллээ.
Сар шинийн хэвийн боовыг үйлдвэрлэл эхэлж буйтай холбогдуулан “Өгөөж-Чихэр боов” компанийн чаналгын цехэд хамба лам Гончигсүрэн тэргүүтэй “Түвдэнпэлжээлин” хийдийнхэн залран ирж өрх гэр, Монгол хүн бүрийн өөдлөн дэвжих буян заяа, аз хийморийг тэгшитгэх “Очирваань бурханы ерөөл” айлдаж, Отгонтэнгэр хайрханы Бадархундага рашааныг арвижуулан хэвийн боовны зуурмагт шингээн хийх ёслол үйлдсэн байна.
“Өгөөж” брэндийн “Угалз” хэвийн боовны энэ жилийн онцлогийг сонирхуулахад:
-Итали, Герман улсад үйлдвэрлэгдсэн тусгай техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр үйлдвэрлэж байгаагаас гадна “Алтан тариа” компанийн “ширхэгтэй” дээд гурилыг тослог сайтай цөцгийн тосоор багсарч, лабораторийн шинжилгээгээр үйлдвэрлэлд тэнцэх нь батлагдсан цэвэр монгол шар тосоор бэмбийлж үйлдвэрлэж байна.
-Мөн сар шинийн баярт эртнээс зэхдэг азай буурал хэрэглэгчиддээ зориулан хэвийн боовныхоо үнийг хоёрдугаар сарын 06-ны өдрийг дуустал 1 ширхгийг нь 3100 төгрөгнөөс 2550 төгрөг болгон хямдруулжээ.
-Түүнчлэн 15, 21, 25 ширхэгээр савласан хайрцаг бүрт нэг сугалаа өгөх бөгөөд уг сугалаагаар “Өгөөж”-ийн бүтээгдэхүүнийг 14 хоногоос 1 жилийн хэрэглээний эрх, цахилгаан бараа, гал тогооны тавилга хожих азтанг тодруулахаас гадна "Супер азтан" “ТУРК”-д аялах эрх хожих юм байна.
Сугалаа 2 үе шаттай явагдах бөгөөд 1-р үе шатны сугалаанд хамрагдсан хэрэглэгчид 2-р ээлжийн сугалаанд ч давхар оролцох боломжтой аж.
-Эхний тохирол: 2020.01.17-ноос 2020.02.06-ны дотор “Угалз” хэвийн боов худалдан авч, бүртгүүлсэн хэрэглэгчдээс нарийн боовны 14 хоногийн хэрэглээ хожих 80 азтан, цахилгаан бараа хожих 1 азтан, гал тогооны тавилга хожих 1 азтанг 2020.02.08-ны Бямба гарагийн 18:00 цагаас TВ5 телевизээр тодруулна.
-Сүүлчийн тохирол: 2020.01.17-ноос 2020.02.23-ны дотор “Угалз” хэвийн боов худалдан авч, бүртгүүлсэн хэрэглэгчдээс нарийн боовны 14 хоногоос 1 жилийн хэрэглээ хожих 44 азтан, цахилгаан бараа хожих 2 азтан, “ТУРК”-д аялах эрх хожих 1 азтанг тодруулах ажээ.
“Өгөөж-Чихэр боов” компанийн хамт олон сар шинийн хэвийн боовны хэлбэр хэмжээ, амт чанар, өнгө зүсийг сайхан байлгахын төлөө сэтгэл зүрхээ шингээн ажиллаж байгаа төдийгүй өв уламжлал, ёс заншлын хүрээнд ч хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн хамгийн чанартай түүхий эд материалаа нөөцлөн, хамгийн туршлагатай ажилчдаа хуваарилан үйлдвэрлэлээ явуулж байгаа гэдгийг “Өгөөж-Чихэр боов” ХХК-ийн Маркетингийн менежер С.Сувдмаа хэлсэн юм.