АНУ-ын Мичиган мужийн иргэн эмэгтэй Спирит Эйрлайнсын нислэгээр Атланта хотоос Детройтыг чиглэн нисчээ. Детройт хотын оюутан 22 настай Тиа Жэксон гэгч эмэгтэйн ярьснаар тэр найзтайгаа хамт онгоцонд явсан байна. Жэксон хатагтай гурван суудалтай эгнээний дунд, түүний найз цонхон талд, харин захад нь үл таних эрэгтэй зорчигч суужээ.
Нислэгийн үеэр Жэксон AirPod сонсож байгаад найзыгаа дэрлэн, үл таних зорчигч эрэгтэй рүү нуруугаа харуулан унтчихсан байсан гэжээ. Онгоц газардахын өмнөхөн бүсгүй хэн нэгэн түүнд хүрэхийг мэдэрсэн байна. Эхлээд хажуугийн эрэгтэй түүнийг санамсаргүй ёворсон гэж боджээ. Гэтэл удалгүй эрэгтэйн гар түүний нуруунд хүрч, дотуур хувцсан доогуур нь гараа оруулан өгзгөнд нь байна.
Бүсгүй үүнийг мэдэнгүүтээ үсэрч босон дуудлагын товчийг дарж, үл таних эрэгтэйд “хүүе, чи надад хүрэхээ болиочээ, надаас холд” хэмээн хашгирчээ. Энэ тухай онгоцны үйлчлэгчид хандаж хэлэхэд үл таних эрэгтэйг бус, харин гомдол мэдүүлсэн эмэгтэйг суудлаа солихыг санал болгосон байна. Гэвч найзыгаа таагүй суудалд ганцааранг нь үлдээхийг хүсээгүй тул эрэгтэйг суудлаа солих ёстой гэж хэлжээ.
Энэ явдлын дараа хэн ч суудлаа солиогүй өнгөрсөн байна. Жэксон онгоцны нисгэгч, цаашлаад нислэгийн компанид энэ талаар гомдол мэдүүлсэн боловч хэн ч хүлээж аваагүй гэжээ. Тиймээс дахин нэг зорчигч, бүсгүйд ийм таагүй зүйл тохиолдоосой гэж хүсэхгүй байгаа тул цагдаагийн газарт гомдол гаргасан байна. Хэргийг Холбооны мөрдөх товчоо шалгаж байгаа бөгөөд одоогоор эцсийн дүгнэлт гараагүй хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: CNN