СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2020-01-23

LIVE: Тэтгэврийн зээл аваагүй ахмадуудад гурван сая төгрөг өгөхийг хүслээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Зээлгүй ахмадуудын түр хорооноос хэвлэлийн бага хурал хийж, төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж буйгаа /2020-01-23/ илэрхийллээ

Тэдний зүгээс цагаан сараас өмнө нь зээл аваагүй ахмадуудад гурван сая төгрөг өгөхийг шаардаж, энэ шаардлагаа ҮАБЗ буюу төрийн гурван өндөрлөг болох Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хүргүүлнэ гэлээ. 

Хамгийн гол нь Ерөнхийлөгчийн шийдвэр Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчиж байна. Ахмадуудыг "зээлтэй", "зээлгүй" гэж ялгаварлан гадуурхахгүй байхыг хүсэж байна. Үндсэн хуульд байгалийн баялаг болон газрын доорх баялгийг тэгш хувиарлах ёстой. Гэтэл зээлтэй ахмадуудын зургаан сая төгрөгийг тэглээд, зээл аваагүй ахмадууд хохирч байгаад гомдолтой байна.

Ахмадууд бид нар барьцаж байгаа юм биш тэгш хуваарилахыг хүсэж байна. Тиймээс цагаан сараас өмнө зээл аваагүй ахмадуудад гурван сая төгрөг өгч шийдвэрээ эргэн харахыг хүсэж төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж байна.

Тэд энэхүү ХБХ-аас гараад төрийн ордонд орж Өргөдлийн байнгын хорооны даргад шаардлагаа гардуулна гэлээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.