СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Австралийг ойн түймэр, үер дайрсны дараа хортой аалз элбэгшжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Австралийн Шинэ Өмнөд Уэльс, Викториа, Күйнслэнд мужуудад ойн түймэр газар авч олон арван хүн амиа алдсаны дараа аадар бороо, үер бууж, гольфийн бөмбөгний хэмжээтэй мөндөр иргэдийг багагүй сандаргасан. Мөндөр ороод удалгүй говийн угалзтай төстэй шороон шуурга шуурсан тухай мэдээлсэн бол удалгүй хортой аалз ихэссэн гэдгийг эх сурвалжууд мэдээлжээ.

Тус тивийн зүүн хэсгийн чийглэг ойгоос гаралтай funnel-web төрлийн аалз нь хорт бодисоор хүний бие махбодид нөлөөлж, амьсгал боогдуулан улмаар багтраа үүсгэж амь насанд хүрэх аюултай. .

Их хэмжээний борооны дараа цаг агаар эргэн халснаар аалзнууд эргэн тойронд, тэр дундаа гэрт хүртэл харагдах болсон гэж иргэд хэлсэн байна. Funnel-web нь манай дэлхий дээр байдаг хамгийн хортой 10 төрлийн аалзны нэг юм. Хазуулсан тохиолдолд нэн даруй эмнэлгийн тсламж авах ёстой ажээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.