СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Коронавирусын халдварын голомт Ухань хотыг тусгаарлалаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Хятадын Ухань хотоос гаралтай коронавирус дэлхийн хэд хэдэн улсад илэрч, халдвар авсан иргэдийн тоо нэмэгдэхийн сацуу цагаан сарын баяр тохиож байгаа тул хотын нийтийн тээврийн хэрэгслийг зогсоож, тусгаарласан талаар эх сурвалжууд дамжуулжээ. Эндэхийн есөн сая гаруй иргэн хотыг орхин гарах боломжгүй болж байна.

Нийтийн тээврийн хэрэгслүүд цагаан сарын их нүүдэл дуусах хүртэл буюу долоо хоногийн хугацаанд ажиллахгүй гэжээ. Одоогоор .

Хятадын эрх баригчдын гаргасан шийдвэрээр өнөөдрөөс эхлэн Ухань хотын зорчигч тээврийн галт тэрэг, нисэх онгоцны үйлчилгээг бүрэн зогсоож байна. Мөн орон нутгийн цагаар өглөөний 10:00 цагаас автобус, усан онгоц, метроны үйл ажиллагааг ч хорьжээ. Хотын оршин суугчдыг олон нийтийн газраар зорчихгүй байхыг анхааруулж, нийтийн уулзалт арга хэмжээг багасгасан байна.

Аялагч жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй зочид буудлууд, үзвэр үйлчилгээний газруудад түр хугацаанд хориг тавьж, номын сан, музей, театруудын үүд хаалгыг барьжээ.

Олон улсад уг вирусыг 2019-nCoV гэж нэрлээд байгаа юм. Урьд өмнө хүнд халдсан тохиолдол илэрч байгаагүй. Амиа алдсан иргэд Ухань хотын орчимд Хубей мужийн оршин суугчид байна. Коронавирусын халдвар хурдацтай тархаж Тайланд, Өмнөд Солонгос, Япон, Америк зэрэг улсуудад илэрсний дараа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Женев хотод шуурхай хуралдсан. . Халдварын тархах арга замыг дахин шинжилж өнөөдөр шуурхай хуралдаан үргэлжлэх ажээ.

Урьд өмнө Зика болон Эбола вирусын тархалтын үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өндөр түвшний аюулын дохио асааж, онц байдал зарлаж байсан юм.

Эх сурвалж: The BBC

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.