Филиппинийн цагдаагийнхан Таал гал уул дэлбэрсэн бүс нутагт байгаа иргэдийг гэрээ орхиж нүүхэд нь 24 цагийн хугацаа өгсөн байна. Нүүгээгүй тохиолдолд галт уул дахин дэлбэрвэл эрх баригчдын зүгээс ямар ч тусламж хүлээх шаардлагагүй гэж мэдэгджээ. Гэр рүүгээ нууцаар буцаж байгаа болон аюултай бүсэд амьдарч байгаа иргэдийг хууль сахиулах албаны ажилтнууд хариуцахгүй болохыг Калабарзон мужийн цагдаагийн дарга Висенте Данао ЖР сануулсан байна.
Тэрээр “Пүрэв гаригийн өглөө бид бүх иргэнийг нүүхийг шаардана. Хэрэв тэд үлдэнэ гэж зүтгэсэн тохиолдолд шонд өөрсдийгөө хүлсэн нь дээр гэж DZMM радиогоор хэлсэн мэдэгдэлдээ дурджээ. Мөн Филиппинийн эргийн харуулын албаныхан энэ орны хоёр дахь идэвхтэй Таал галт уул дэлбэрч болзошгүй бүс нутагт амьдарч байгаа олон оршин суугчдад учрах аюулын талаар үнэмшүүлэхэд хэцүү байгаагаа зөвшөөрсөн байна. Энэ галт уул нь 1572 оноос хойш 33 удаа идэвхжиж дэлбэрч байжээ. Хамгийн сүүлд 1977 оны аравдугаар сард байгалийн энэ гамшигт үзэгдэл болсон аж.
Х.ОЮУНБОЛД