Солонгосын алдарт “Blackpink” охидын хамтлаг Америкийн Юниверсаль мюзик групп “Interscope Records”-той албан ёсны гэрээ хийлээ.
Солонгосын “YG Entertainment” Америкийн томоохон студитэй гэрээ хийснээр охидын хамтлаг олон улсын тавцанд төсөл хэрэгжүүлж, маркетинг хийх боломжтой боллоо.
Юниверсаль мюзик групп нь Сони, Варнер хөгжмийн студийн хамтарсан дэлхийн шилдэг гурван группийн нэг юм.
Тус групп нь дэлхийд танигдсан олон уран бүтээлчтэй хамтарч ажилладаг. Селена Гомез, Доктор Дре, Эминем, Ганс Н’Рөүзез, Лэди Гага зэргийг дурдаж болно.
Америкийн дуу хөгжмийн студи Солонгосын охидын хамтлагтай хамтран ажиллаж, дэлхийд таниулахаар болсонд баяртай байгаагаа илэрхийлжээ.
“Blackpink” хамтлаг байгуулагдаад хоёр жил болсон ч туршлага, ур чадвар бусдаас ялгаатай тул хамтран ажиллахаар болсон гэжээ.
Эх сурвалж: www.koreaboo.com