Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр товлогдоод байсан З.Баянсэлэнгэ, Ж.Бурмаа, М.Болортуяа нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн авлига, албан тушаалын гэмт хэргийн шүүх хурал 2020 оны хоёрдугаар сарын 06-ны 09.00 цаг хүртэл хойшилжээ.
Уг хуралд оролцох ёстой байсан Улсын яллагч өвчтэй шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргасан тул шүүх хурал хойшилсон байна.
Хэргийг сануулбал, З.Баянсэлэнгэ нь 2014-2016 онд Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байх үедээ “Тухайн үед Засгийн газраас хэрэгжүүлсэн "Түрээсийн орон сууц" хөтөлбөрийн хүрээнд ашиглалтад ороогүй 223 айлын орон сууцыг төсвийн хөрөнгөөр худалдан авсан. Ингэхдээ дундаас нь мөнгө завшсан” гэх хэрэгт буруутгагдан шүүгдэж байгаа юм.