“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний В,С вирусийг илрүүлэх, тоолох шинжилгээг 28 лаборатори авч байгаа. Гэвч эдгээр лабораторуудын 13 нь ЭМЯ-ны шалгалтад тэнцээгүй, мөн ДЭМБ-аас авсан шалгалтад лабораториудын 70 хувь нь бүдэрсэн төдийгүй 90 мянга орчим иргэнйи вирусийн шинжилгээний хариу буруу гарсан гэх мэдээлэл гараад байгаа юм. Гэвч үүнийг ЭМЯ-аас үгүйсгэж байна. тэд 90 мянган хүний шинжилгээ буруу гарах боломжгүй гэж үзэж байна.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал:
-90 мянган хүний шинжилгээ худал гарах боломжгүй. Харин худал шинжилгээний хариу гаргаж ЭМС-аас мөнгө завшсан “Хаппи веритас”-ыг шүүхэд өгсөн.