Холливудын нэрт жүжигчин Брэд Питт өнгөрсөн ням гарагт болсон SAG шагнал гардуулах ёслол дээр иржээ. Түүнийг улаан хивсэн дээр алхах үед People телевизийн сурвалжлагч хэсэгхэн ярилцаад амжсан байна.
Ингэхэд 56 настай жүжигчин “Лос Анжелест өнөөдөр сайхан өдөр болж байна. Үнэхээр сайхан байна. Надад найзууд маань, хайртай хүүхдүүд минь бий. Би кофенд дуртай, нохдодоо ч бас дуртай. Энэ амьдралд гомдоллоод байх зүйл алга” хэмээн ярьжээ.
Брэд Питт, Анжелина Жоли нар 12 жил хамтран амьдарч, хуримаа хийснээс хойш хоёр жилийн дараа буюу 2016 оны есдүгээр сард салсан билээ. Тэд зургаан хүүхдийн эцэг эх юм. Тус наадмаас Питт Куэнтин Тарантиногийн “Холливудад нэг удаа” кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчний шагнал хүртжээ.
Шагнал гардуулах ёслол дээр тэрбээр анхны эхнэр Женнифер Анистонтой тайзны ард таарч, халуун дотноор мэндчилсэн нь энтертайнмент хэвлэлийнхний анхааралд өртжээ.
Эх сурвалж: Yahoo