СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Лего тоглоомоор ОУ-ын сансар судлалын станцыг бүтээжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Олон улсын сансар судлалын станц дэлхийгээс гадна тойрог замд нэгдэн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа бол дэлхий дээр өөр нэгэн станцыг байгуулжээ. Гэвч энэ станц ердөө 80 гаруй см өндөртэй, хэдэн зуун ширхэг хуванцар хавтангаар хийгдсэн байна.

Хүн төрөлхтөн олон улсын сансар судлалын станцад удаан хугацаагаар байрлаж, судалгаа шинжилгээ явуулах болсны 20 жилийн ойг угтаж станцын хэлбэр, загварыг дуурайлган лего тоглоом үйлдвэрлэжээ. .

Лего тоглоомыг ирэх хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн борлуулахаар төлөвлөжээ. Мөн Lego компани өөрсдийн үйлдвэрлэсэн тоглоомоо агаарын бөмбөлөгтэй холбон, нар жаргах үед дэлхийн гадаргуугаас 50 км-ын өндөрт хөөргөх юм байна.

Шинээр үйлдвэрлэгдэж буй энэ загвар 843 ширхэг лего хавтангаас бүрдэх ба НАСА-ын мэргэжилтнүүд эх хувьтай нь харьцуулан баталжээ. Олон улсын сансар судлалын станцын жинхэнэ хувилбар таван унталгын өрөөтэй байшинтай дүйцэх ажээ. Харин .

Эх сурвалж: The Businessinsider

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.